Орон нутгийн замд гурван суудлын автомашин мөргөлдөж, нэг иргэн хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг баг /аймгийн төвөөс урд зүгт 26 км-т/ Авто замын осол болж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл тавдугаар сарын 21-ний өдрийн 22:52 цагт ОБГхүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын Королла загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Приус 20” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин, иргэн Г “Премио” загварын /2 зорчигчтой/ суудлын автомашинууд автозамын зорчих хэсэгт мөргөлдөж, зорчигч Г /40 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ хавчуулагдсан байсныг Холматро-гийн задаргааны багаж ашиглан 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 15 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин