Дорнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн Харганат гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага мэдээлэл тавдугаар сарын 21-ний өдрийн 18:30 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Дашбалбар, Чулуунхороот сумын мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 15 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин