Судлаач Ж.Очирхуяг дэлхийн шинжлэх ухаанд шинэ зүйлийн аалз нээж, монгол судлаачийн нэрээр нэрлэлээ

Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн экологич Ж.Очирхуяг дүү дэлхийд шинэ зүйлийн аалз нээснийг баталсан “The first record of the spider genus Coreodrassus Paik 1984 (Araneae: Gnaphosidae) for Mongolia with description of a new species” өгүүлэл Acta Arachnologica сэтгүүлд хэвлэгдэхээр болжээ.

Тэрбээр өөрийн олж, тогтоосон шинэ зүйлийн аалзаа өөрийн  багш,  профессор  Б.Болдгивын алдраар "Coreodrassus boldgivi" хэмээн нэрлэсэн байна.

Дэлхийд амьтны шинэ зүйлийг нээсэн залуу судлаач Ж.Очирхуяг болон удирдагч багш Б.Болдгив нарт халуун баяр хүргэе. 
Arslan.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ