Гал унтраах автомашины жолооч О.Билгүүний гэр бүлд шинэ байшин барьж, хүлээлгэн өгчээ

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын тогтвортой суурьшилтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд “Мөрөөдлийн байшин” төслийг санаачлан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч О. Билгүүний гэр бүлд шинэ байшин барьж, хүлээлгэн өгчээ.

Дэд ахлагч О. Билгүүн нь 2021 оноос Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаа бөгөөд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг юм.

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин