Гал түймрийг бүрэн унтраажээ

Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын гудамжинд байшин шатаж байна дуудлага мэдээлэл иржээ. Дуудлага, мэдээллийг өнөөдөр /2023.05.27/ 12:17 цагт ирсний дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн очиж, бүрэн унтраажээ.

Тодруулбал, 8х10 хэмжээтэй мансардтай байшингийн дотор эд хогшил шатаж байсныг шуурхай ажиллаж 12:40 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 13:00 цагт бүрэн унтраасан гэдэг мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ