О.Сийлэгмаа: Зээл чөлөөлөхдөө хүчингүй болгосон журмаа барьсан шигээ эргэн төлүүлэхдээ ч хүү, торгуулиа тооцоод төлөх ёстой

Боловсролын зээлийн сангийн ахлах мэргэжилтэн асан, доктор О.Сийлэгмаа нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т өглөө. Тэрээр энэ үеэр "Бүр 2021 оноос БЗС-гийн үйл ажиллагаа доголдолтой байгаа талаар хэвлэлүүд хөндөж ирсэн. Би 2021 оны арваннэгдүгээр сараас тус сангийн Гадаад, зээл тэтгэлгийн хэлтэст ажиллаж хяналт тавих үүрэг хүлээсэн. Олгож буй зээлийг хянах, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах үүрэгтэйгээр 2022 оны есдүгээр сар хүртэл ажиллах хугацаандаа гадаад зээл, тэтгэлгийн үйл ажиллагаа нэлээн доголдолтой байгаа талаар харьяа дээд байгууллагадаа удаа дараа мэдэгдэж байсан.  Яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Хамтын ажиллагаа, хуулийн хэлтсийн дарга, БШУ-ны сайд бүр ЗГХЭГ-ын даргад хүртэл хандаж хуулийн дагуу ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байсан. Улстөрийн мэдээлэлд ойр, нөлөө бүхий, эрх ашгийн зөрчилтэй хүмүүсийн мэдээллийг хөндсөн учраас БШУЯ болон бусад субъектүүдээс харилцааны дарамт их ирдэг юм билээ. Гэхдээ энэ зөвхөн миний ажил байгаагүй. Надтай хамт маш олон мэргэжилтэн ажлын бус цагаар өдөр шөнөгүй сууж ажилласан. Ил гарч, илэрхийлж байгаа нь би болохоос биш хоёр жил гаруй хугацаанд миний ард том баг ажилласан. 

БЗС-гийн асуудал өнгөрсөн долоо хоногт нийгмийн анхааралд орсны дараа зээлдэгчид зээлээ төлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ зээлээ тэглүүлэхдээ улсад 5 жил ажилласан гэдэг заалт бариад байх юм. Гэтэл тухайн үеийн журамд зээлийн хүүтэй байх, хэрвээ гэрээний үүргээ биелүүлээгүй байвал хоёр жилийн дотор хүүгээс гадна инфляцын өсөлтөөр тооцож төлөх заалттай. Зээл чөлөөлөхдөө хүчингүй болгосон журмаа барьсан шигээ эргэн төлүүлэхдээ ч хүү, торгуулиа тооцоод төлөх ёстой" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Иргэн (202.21.108.23)
    Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ заавал буцаан төлүүлж аваад дараагийн хүүхдэд боломж олгох хэрэгтэй шүү тэр хүүхэд гадаадад ажлаад төлнө үү монголд ирээд төлнө үү хамаагүй заавал төлүүлэх хэрэгтэй монголд цалин хэд билээ тэгэхээр боломжгүй шдээ төлөх гэрээгээ маш тодорхой хугацаа зааж хийсэн нь чухал гэрээгээ төлөөгүй бол зээлд хүү тооцох нь чухал шүү
    2023 оны 05 сарын 31 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    059 (64.119.29.144)
    энэ чинь харин их хуралд ард түмнээ төлөөлөөд суух хүн юм бишүү...хэдэн хэрэгтэй хэрэггүй авгай нарыг сонгож байхаар...даанч ийм шударгууд албан тушаал нэр алдар хөөцөлдөж гүйхгүй л дээ... маш их амжилт чиний ард ард түмэн чинь байгаа шүү. зоригтой чамд амжилт хүсье
    2023 оны 05 сарын 30 | Хариулах

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Өчигдөр 11 цаг 28 мин

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Өчигдөр 11 цаг 28 мин