10 сартайгаас 8 настай бүх хүүхдийг Улаанбурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтад ХАМРУУЛНА

Монгол Улс намар болон хаврын улиралд дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулдаг. 

Эрүүл мэндийн сайдын 2023 оны тавдугаар сарын 26-ны А/188 дугаар тушаалаар энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор 10 сартайгаас 8 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар зохион байгуулж буй юм.

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте "Цар тахлын үед Монгол Улсад товлолын дархлаажуулалт өндөр явцтай байсан ч улаанбурхан, улаануудын эсрэг вакцины I тунгаас 40,000 хүүхэд, II тунгаас 60,000 хүүхэд хоцорсон байгаа нь ямар өндөр эрсдэл байгааг тодорхой харуулж байна.

Улаанбурхан өвчин нь нэгээс нөгөөд маш хурдан халддаг. Нэгэнт тархсан хойно нь эрүүл мэндийн тогтолцоог зохион байгуулах нь маш хэцүү. Тиймээс уг өвчин дэгдэхээс өмнө тогтолцоог бэхжүүлснээр илүү олон хүүхдийг аврах боломжтой" хэмээлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ