Говь-Алтай аймаг электрон болон утаат тамхи худалдан борлуулахыг хориглолоо

 Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамж гарч 21 нас хүрээгүй хүнд электрон болон утаат тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглосон байна.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг даргын тавдугаар сарын 24-ний А/319 тоот захирамжаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдэд 21 нас хүрээгүй хүнд утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдах, 21 нас хүрээгүй хүнээр тамхи худалдан борлуулахыг хориглов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ