Төрийн болон орон нутгийн өмчит зуслангуудыг хүүхдэд чиглэсэн үйлчилгээтэй болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Эх үрсийн баяр тохиож буйтай холбогдуулан, дараах шийдвэрийг гаргасан байна. 

  • Хүүхдийн зуслангийн хүртээмж хангалтгүй байгаа тул төрийн болон орон нутгийн өмчит амралт, зуслангуудыг хүүхдэд чиглэсэн үйлчилгээтэй болгон зохион байгуулах
  • 2002-2009 онуудад 12 хүүхдийн зуслан хувьчлагдсан. Гэвч газраа зарсан, үйл ажиллагааны чиглэлийг өөрчилсөн зэрэг гомдол их ирдэг. Иймд тэдгээрийг шалгаж, тодорхой зохицуулалт хийхээр болсон байна.
  • Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь хүүхдийн хөгжлийн төлөө бус хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллага болсон гэж үзжээ. Улмаар тус агентлагийг Хүүхдийн төлөө агентлаг болгон шинэчилж, үүнд нэг чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын хамтын оролцоог хангахаар болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ