ТАНИЛЦ: Өнөөдөр дараах 20 зах, худалдааны төв АЖИЛЛАХГҮЙ

Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр болж буйг тохиолдуулан Баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн замын уулзвар хүртэл замыг 06.00 цагаас эхэлж хаагаад байна. 

Тэгвэл зам хааж буйтай холбогдуулан зах худалдааны төвүүд амарна.

Чингэлтэй дүүрэг

  • Бөмбөгөр
  • Алтжин бөмбөгөр
  • Хүчиншонхор
  • Нарлаг дэнж
  • Нарантуул-2

Баянзүрх дүүрэг

  • Баянзүрх худалдааны төв
  • Шөнийн зах
  • Да хүрээ худалдааны төв
  • Цайз
  • Өгөөмөр
  • Нарантуул
  • Баянзүрх-2 худалдааны төв

Сүхбаатар дүүрэг

  • 100 айл худалдааны төв

Баянгол дүүрэг

  • Барс худалдааны төв
  • Шинэ Сандэй
  • Хархорин худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.

Замын хөдөлгөөнийг 18.00 цагаас хэвийн горимд шилжүүлэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ