ОУХМ А.Адьяасүрэн , Б.Гончигсүрэн нар хүрэл медаль авлаа

ОУХМ А.Адьяасүрэн, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль авлаа
Тажикистаны нийслэл Душанбед жүдогийн гранпри тэмцээн боллоо. Сүүлийн өдөр хүнд жингийнхэн барилдаж, эмэгтэйчүүдийн -78 кг Б.Эрдэнэт-Од долоо, +78 кг-д ОУХМ А.Адьяасүрэн гуравдугаар байрт шалгарчээ. Тэрээр хүрэл медалийн төлөө Польшийн К.Волжзакийг 2 минут 14 секундэд цэвэр ялсан аж.
Харин эрчүүдийн -100 кг-д ОУХМ Б.Гончигсүрэн Данийн М.Мадсенг 55 секундэд цэвэр ялсан юм.
Гурван хүрэл медальтай манайхан 12-рт орсон бол тус  бүр гурван алт, мөнгө, нэг хүрэлтэй Тажикистан тэргүүлэв. Удаад нь нэг алт, хоёр мөнгөтэй Герман, нэг алт, гурван хүрэлтэй Франц, нэг алт, хоёр хүрэлтэй Хорват, алт, хүрэл тус бүр нэгтэй Португали орлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ