Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална.

2023 оны 06 дугаар сарын 08-наас 06 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 9-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 11-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +31...+36 градус, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ