Нохойд хазуулахад сүрьеэгийн тариа хийчихдэг ЭМЯ-ны Чинзоригтой сайд хулгайг хуульчилуулах уу?


           Нохойд хазуулсан иргэдэд галзуугийн биш, сүрьеэгийн тариа андуураад хийчихдэг ЭМЯ, Чинзоригтой сайдаараа тендэрийн хуульд өөрчлөлт оруулж, төр өөрөө үйлдвэрлэгчээс шууд худалдан авалт хийхээр эмийн бизнесрүү хөл тавих үзэл баримтлал бүхий хуулийн төсөл өргөн бариулжээ. Ковидын үед шууд худалдан авалт хийхдээ хэрэглэхэд тохиромжгүй эм тариа оруулж ирсэн 50 тэрбумын зөрчилөө  далдлах гэж ядаж яваа манай зарим нэг улс төрчид шууд худалдан авалтаа яаран сандран хуульчилж аваад, хуулиар халхалсан хулгай хийхээр завдаж буй бололтой. Андуураад байна, андуураад байна. 
       Эм тариа хийхдээ андуурсан байна уучлаарай, худалдан авалт хийхдээ эндүүрсэн байна уучлаарай гэх мэтээр эмгэнэлтэй төрийн эмийн бизнес цэцэглэх юм гэж үү. Дахин нэг жишээ дурдахад ЭМЯ маань 3,2 сая ам.долларын Точилизумаб ямар нэгэн тендергүйгээр шууд худалдан авч төсвийн жил дуусахаас өмнө яаран сандран гаалиар оруулж иржээ. Уг эмийн гарал үүсэл нь тодорхойгүй болсон бөгөөд хэрэглэгдэхээргүй болжээ.
      Энэ мэт амташсан хэрээ арвангурав дахина гэдгийн үлгэрийг, албан ёсны ажил бизнес болгохоор ашиг сонирхолын зөрчилтэй улс төрчидийн зүтгүүлж байгаа хуулийн хулгайг унагахуу, эсвэл хуйвалдааны зарчмаар олонхиороо түрээд шийдэхүү гэдгийг мэргэжлийн салбарынхан болон нийгэм анхааралтайгаар ажиглаж байна. Уршиг дагуулах уг хуулийн төсөл батлагдчихвал  төрийн өмчит томоохон аж ахуйн нэгж компани бий болно. 
     Агуулах, тээврийн нэгдсэн бүтэц хэрэгтэй болох ба үүнийг дагалдан боловсон хүчний хомсдол бий болж, төрөөс гарах дагалдах  зардал өсч, улсын мөнгө уйлахаас цаагуур юм болно. Мөн төвлөрсөн том агуулах хэрэг болох бөгөөд түүнийг  дагалдаж 21 аймагт стандартад нийцсэн агуулах байгуулах шаардлагатай болно. Тээвэр ложистик гээд үйл ажиллагааны зардал 30 хувиар өснө. Шууд худалдан авалт хийдэг болсноор аливаа хууль бус үйл ажиллагаа хийгдэх эрсдэл  ч өндөр болно. Түүгээр ч зогсохгүй эмийн чанар, эмчилгээний идэвхийн асуудал шийдэгдэхгүй бөгөөд, харин ч өндөр үнэтэй эмчилгээний идэвх муутай эмийг худалдан авах эрсдэл бий болно. 
    Ерөнхий сайд төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, төр бизнес эрхлэхгүй гэсэнтэй зэрэгцэж ЭМЯ ныхан ийм эсрэг тэсрэг үйл ажиллагааг өрнүүлж, зарим ашиг сонирхолын зөрчилтэй УИХ-ын гишүүдээр улайран зүтгүүлж байгааг юу гэж ойлгох вэ?
    
Д.Галт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Бат-очир (202.126.89.223)
    Сиймхий андахгүй янз бүрийн юм хийнэ лдээ
    2023 оны 06 сарын 07 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.161.4)
    Улс төрчид хаана л ашиг байна тийшээ улангасна
    2023 оны 06 сарын 07 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.161.242.164)
    Хаа сайгүй мэргэжлийн бус хүн удирдахаар ийм л дүр зураг ажиглагдана
    2023 оны 06 сарын 07 | Хариулах