Инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах “Agri Showcase Tour” болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Инновацын 7 хоног-2023” арга хэмжээний хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 08-нд “AGRI SHOWCASE TOUR” арга хэмжээ болно.  
Хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүн үйлчилгээг хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, бизнес эрхэлж буй үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн төлөөллүүдэд танилцуулах, хамтын ажиллагааны боломж бий болгож, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулна. 

ХАМРАХ ХҮРЭЭ

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн сан
  • Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөл, аймгуудын Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл
  • Хөдөө аж ахуйн их сургууль 
  • Эрдэм шинжилгээний байгууллагууд
  • Олон Улсын төсөл, хөтөлбөрүүд, Мэргэжлийн холбоод
  • Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид
  • Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой бизнес эрхлэгчид

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүний танилцуулга
  • Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн
  • “AGRI SHOWCASE TOUR” эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, гарааны компани, лаборатори, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй танилцах аялал
  • Бизнес уулзалт 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ