10-11 насны охидыг хүчирхийлэхийг завдсан этгээдийг барьжээ

Өсвөр насны охидтой цахимаар танилцан, үерхэж нөхөрлөж буй мэт дүр эсгэн, улмаар тухайн охины биеийн зургийг авсны дараа охиныг айлган дарамталж, бэлгийн харилцаанд орсон, хүчирхийлсэн хэргүүд сүүлийн үед даамжирч буй талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ. 

Тэрбээр, "Охидын итгэлийг авч, зураг бичлэгийг нь гартаа оруулсны дараа “Чиний зургийг ил тавина” гэж айлган, дарамталдаг.  

Налайх дүүрэгт нэг этгээд бага насны хүүхдийг ийм замаар хүчирхийлэхээс өмнө нь цагдаа нар амжиж барьсан. Ийм төрлийн гэмт хэрэгт 10-11 насны охид өртлөө. Хүүхдүүдийн цахим хэрэглээнд анхаарч, танихгүй хүнтэй фэйсбүүкээр найз болохгүй байх, чаатлахгүй байх, хувийн мэдээллээ өгөхгүй байх, биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргасан зураг, бичлэгийг бусдад өгөхгүй байхыг анхааруулна уу" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин