Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шэньжэнь хотноо энэ сарын 12-19-нд зохион байгуулсан Олон улсын эдийн засгийн IX олимпиад /International Economics Olympiad-IEO 2026/-д Монгол Улсын баг амжилттай оролцож, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.
Тус олимпиадад дэлхийн 61 орны 300 орчим сурагч өрсөлдсөн бөгөөд Монгол Улсыг дараах бүрэлдэхүүнтэй баг оролцов.
Р. Ананд-Орчлон сургууль
Э. Мөнхжин-"Монгол Тэмүүлэл" сургууль
С. Хос-Эрдэнэ-"Монгол Тэмүүлэл" сургууль
Б. Эрдэнэбат-"Шинэ Эрин" сургууль
Г. Өсөхбаяр-"Монгол Тэмүүлэл" сургууль
Амжилт гаргасан сурагчид:
Мөнгөн медаль
Г. Өсөхбаяр-"Монгол Тэмүүлэл" сургуулийн сурагч
Хүрэл медаль
Р. Ананд-"Орчлон" сургуулийн сурагч
С.Хос-Эрдэнэ-"Монгол Тэмүүлэл" сургуулийн сурагч
Монгол Улсын багийн ахлагчаар "Монгол Тэмүүлэл" сургуулийн Бизнес судлалын багш Т.Энхтуяа, дэд ахлагчаар "Монгол Тэмүүлэл" сургуулийн Эдийн засгийн багш Carlos Crawford ажилласан талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.
Олон улсын эдийн засгийн олимпиад нь эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлээр сурагчдын мэдлэг, ур чадварыг сорьдог бөгөөд эдийн засаг, санхүүгийн төрөлд оролцогчид бие даан, бизнесийн төрөлд багаар өрсөлддөг онцлогтой.
Монгол Улсын баг тус олимпиадад тав дахь жилдээ оролцож байгаа ба жил ирэх тусам амжилтаа ахиулсаар байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ