"Тажикистаны соёлын өдөр" үзэсгэлэн Нийслэлийн Соёлын төв өргөөнд гарна
Өнөөдөр болох үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
11:00 цагт: “Эзэн Чингисийн дууль” морьт циркийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад зориулан Цонжин Болдог-Mongolian National Horse Park-т толилуулна.
17:00 цагт: "Тажикистаны соёлын өдөр" үзэсгэлэн Нийслэлийн Соёлын төв өргөөнд гарна.
Үзэсгэлэн:
"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.
Орон нутагт:
-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Спортын ордонд Монгол, БНСУ, ОХУ, Сэлэнгэ аймгийн сурагчдын дунд "Сэлэнгэ роббо-2026 " сургалт, тэмцээн аймгийн Засаг даргын ивээл дор болно.
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ