Сэрэмжлүүлэг: Гол мөрнүүд үерийн аюултай түвшнийг давжээ

Монгол орны томоохон гол мөрнүүдийн усны түвшин сүүлийн өдрүүдэд нэмэгдэж, хэд хэдэн бүс нутагт үерийн аюултай хэмжээнд хүрч урсгал нь улам ширүүсэж байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Эг, Барх, Хэрлэн голын эх болон Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул голын адгаар усны түвшин өмнөх өдрөөсөө 10-15 см-ээр нэмэгджээ. Үүний зэрэгцээ Хангайн нурууны ар талаар урсах Тэрхийн голын усны түвшин мөн адил хэмжээгээр өсөж, гол мөрний сав дагуух нөхцөл байдал хүндэрч эхэлсэн байна. Тодруулбал, Дархан-Уул аймаг орчмоор Хараа гол, Сүмбэр сумын Ялалт баг орчмоор Халх гол, Тариалан сум орчмоор Хархираа голын усны түвшин үерийн түвшнийг 5-30 см-ээр даван хальж урсэж байна. Мөн Туул гол Лүн сум орчмоор үерийн аюултай түвшнийг даруй 5 см-ээр даван, онцгой хүчтэй үерлэж байгааг албаныхан анхааруулав.

Усны түвшний энэхүү өсөлт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд өнөөдөр буюу долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар Хэрлэн голын нийт уртын дагуу усны түвшин дахин 10-20 см-ээр нэмэгдэх хандлагатай байна.

Иймд гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж буй иргэдийг амь нас, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлж, голын эрэг дагуу бууж суурьшихгүй байхыг онцгойлон санууллаа. Мөн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа эрс сайжруулах, ямар ч тохиолдолд голын ус руу орохгүй байхыг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ