Ромын пап мэс засал хийлгэжээ

Ромын пап Франциск хэвлийн мэс засал хийлгэсэн тухай ANSA агентлаг мэдээлэв. Гурван цаг орчим үргэлжилсэн уг мэс ажилбар амжилттай болсон байна. Гэдэсний нарийсалтын улмаас хэвлийн хананд нь лапаротомийн болон пластик мэс засал хийсэн ба түүнийг тасагт шилжүүлсэн аж. Өмнө нь Францискийг мэс засал хийлгэснээс хэдхэн хоногийн дараа Ватикан руу буцна гэж мэдээлж байсан юм. Тэрээр хүндээр өвдвөл хамба ламын албаа орхих бодолтой буйгаа 2022 оны 12-р сард зарласан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ