Их Дуулгад зодоглох тамирчдыг зарлалаа

Монголын жүдо бөхийн холбоо зургаадугаар сарын 23-25-нд болох Их Дуулга тэмцээнд зодоглох тамирчдаа албан ёсоор зарлалаа. Манай улсаас нутгийнхаа татамид нийт 54 (эрэгтэй 28, эмэгтэй 26) жүдоч зодоглохоор болсон байна. Эрэгтэйчүүдийн бүх жинд дөрвөн төлөөлөгч барилдах бол эмэгтэйчүүдийн -78, +78 кг-д тус бүр гурван тамирчин эх орондоо зодоглоно. “Ташкент-2022” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Ариунболд, ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Ё.Басхүү, Л.Энхрийлэн тэргүүтэй манай жүдочид “Степпе Арена”-д дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.

"Улаанбаатар-2023" Грандсламд зодоглох жүдочид:

  • Эрэгтэйчүүдийн 60 кг: Э.Сумъяабазар, Э.Ариунболд, Б.Цогт-Очир, К.Ёолк
  • 66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, Г.Сод-Эрдэнэ, Л.Өнөболд
  • 73 кг: Б.Эрдэнэбаяр, О.Уранбаяр, Л.Энхдөл, А.Өсөхжаргал
  • 81 кг: Г.Болор-Очир, Б.Батболд, Э.Буянцагаан, Б.Баяндүүрэн
  • 90 кг: Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн, Ц.Ган-Эрдэнэ, Ц.Дагвадорж,
  • -100 кг: Б.Гончигсүрэн, Б.Хүдэрчулуун, Г.Хангарьд, Б.Сумъяабазар
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц, А.Арман, Т.Хангал
  • Эмэгтэйчүүдийн 48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, Э.Хүслэн, Ж.Анударь
  • 52 кг: Л.Сосорбарам, Ц.Гал-Од, М.Нандин-Эрдэнэ, Т.Ариунзаяа
  • 57 кг: Л.Энхрийлэн, Э.Номинтуяа, О.Оюунчимэг, А.Намуундалай
  • 63 кг: Б.Ганхайч, М.Ичинхорлоо, Д.Есүй, Ц.Сүнжидмаа
  • 70 кг: С.Лхагвадулам, Б.Баасанжаргал, Б.Ганзаяа, Б.Ням-Эрдэнэ
  • -78 кг: О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од, Ц.Энхчимэг
  • +78 кг: А.Адъяасүрэн, Д.Номинзул, Д.Жаргалмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин