Jack grealish -ийн Аваргын Парад үргэлжилсээр ...

ОНГОЦНЫ БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН GREALISH-ИЙГ ОНГОЦ РУУ ОРУУЛАХДАА ТЭРГЭНЦЭР АШИГЛАХЫГ WALKER-Т САНАЛ БОЛГОЖЭЭ. 

Аваргуудын лигийн Дэлдэн чих-т цомыг аваад удаагүй байгаа Ситигийн тоглогч Grealish-ийн Их уулт дуусаагүй л байна. 

- Grealsih аваргуудын лигт түрүүлмэгцээ асгартлаа уйлсан. Шүгэл үлээсний дараа талбай дээр хамгийн их уйлсан тамирчин тэр байсан.

- Цом өргөсний дараах ярилцлагадаа "Би өнөөдөр суга тоглолоо. Гэхдээ тэр хамаагүй. Эцэст нь баг маань намайг аварга болголоо" гэх маягийн ярилцлага өгсөн.

- Хувцас солих өрөөнд оргилуун дарсаар бороо оруулснаар түүний их уулт эхэлсэн. Оргилуун дарс, Heineken пивоос эхлэв.

- Цом өргөсний маргааш үүрийн 6-д тэрээр Хааланд, Walker нарын хамтаар Ман Ситигийн фанатуудтай хамт дуулж үзэгдсэн. Талбайд гарсан тоглолтын өмсгөлөө ч солиогүй байснаас нь үзвэл түүнд хувцас солих зав ч олдоогүй бололтой.

- Туркээс ирэхдээ тэр шал согтуу байсан учраас түүнийг тоглогчдын зам зуурын цомтой зурганд багтаагаагүй. Тэрээр онгоцонд суухаар алхахдаа гуйвж байлаа.

- Манчестерт ирсэн даруйдаа Ситигийн бусад тоглогчдын хамтаар тэд Ibiza арал руу хувийн онгоцоор ниссэн. Тэд тансаг зэрэглэлийн Ushuaia Ibiza Beach Hotel-ын нэг давхрыг бүхлээр нь түрээсэлж өглөөний 06:30 хүртэл клаабт шоудсан.

Өглөөний 10-аас бүрэлдэхүүн арлаас Манчестер луу параданд оролцохоор буудлаасаа хөдөлсөн. Ibiza-аас нисэхэд нь Walker түүний онгоцонд сугадаж оруулсан бөгөөд онгоцны ажилтан түүнд дугуйтай тэргэнцэр ашиглах уу хэмээн санал болгожээ.

- Тэрээр парадын автобусаа андуурч суух дөхсөн.

- Тэр согтуугаар баярын парадны хоёр давхар автобуснаас үсрэхийг оролдсон.

- Парадын үеэр нэг залуутай ярилцах үеэрээ тэнгэр гэж хэлэн тэнгэр лүү заах гэж оролдсон боловч тэнгэрийг олж зааж чадаагүй.

- Тэрээр Grey Goose-ийг хундагаар нь бус шилээр нь уусан.

- Тэр мөн вискиг пивоор даруулж уусан.

- Julian Alvarez ярилцлагада "Grealish байж болох бүхний уусан" хэмээжээ.

- Парадын дараах орой тэрээр Ман Ситигийн тусгайлсан VIP пажамас партид оролцсон. Gucci брэндийн тансаг зэрэглэлийн хувцастай тэрээр тайзан дээр хамгийн их микрофон булааж дуулсан.

- Тэрээр энэ шөнө хүртэлх 72 цагийн хугацаанд унтаагүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ