В.Путин"эрхэм анд" Ши Жинпиндээ төрсөн өдрийн мэнд хүргэжээ

В.Путин"эрхэм анд" Ши Жинпиндээ төрсөн өдрийн мэнд хүргэжээ ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин БНХАУ-ын дарга Ши Жинпинийг "эрхэм анд" хэмээн нэрлэж, төрсөн өдрийн мэнд хүргэсэн цахилгаан мэдээг Кремлийн цахим хуудсанд байршуулав. Уг цахилгаанд "Орос, Хятадын ард түмний сайн сайхны төлөө хоёр тал бүс нутаг, олон улсын мөрийн хөтөлбөрийн тулгамдсан асуудлаар бүтээлч яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, нягт хамтран ажиллахыг би хүсэн хүлээж байна. Эрхэм анд минь, Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг бас төрийн үйл хэрэгт тань амжилт чин сэтгэлээсээ хүсье" гэжээ. Мөн олон жилийн турш Москва, Бээжингийн харилцааг бэхжүүлэхийн төлөө хийж буй Ши Жинпиний хүчин чармайлтыг үнэлж дүгнэхэд бэрх" хэмээн онцлон тэмдэглэсэн аж. "2023 оны гуравдугаар сард Хятадын даргын Орост айлчилсан нь үндсэн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон" гэж В.Путин нэмж бичсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин