Цаг агаар ихэнх нутгаар тогтуун байна

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 24  Монгол орны ихэнх нутгаар өнөөдөр цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 

Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Баян-Өлгийн баруун сумдын нутгаар 0.5 мм хүртэл цас орохыг ЦУОШГ-аас мэдээллээ.

Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -13-18, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр Дарьгангын тал нутгаар -7-12, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-1, бусад нутгаар -2-7 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 3-8 метр, өдөртөө -4-6 градус хүйтэн байх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ 7 хоногт Монгол Улсад
Өчигдөр 07 цаг 43 мин

Энэ 7 хоногт Монгол Улсад
Өчигдөр 07 цаг 43 мин