Өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цагт дуусна.

Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна.

Бүртгэл хаагдсанаас хойш нэмэлт хичээл сонгох боломжгүй. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын Үнэлгээний Төвөөс анхааруулж байна.

Бүртгүүлэхдээ анхаарах зүйлс:

  • Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. /Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт очно/
  • 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулна. /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд устгагдах болно/
  • Монгол хэл бичиг, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос дээшийг сонгож бүртгүүлнэ.
  • Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн хураамж 20 000 төгрөг байна.
  • Шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож хураамжаа төлсөн байна. Хураамж төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
  • Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадалгаа/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
  • Өвлийн шалгалтад 2026 онд болон 2026 оноос өмнө бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн хамрагдана.
  • Та бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "шалгуулагчийн булан"-аар нэвтэрч, шалгалт өгөх хичээлээ сонгож, хураамжаа төлөөд бүртгэлээ баталгаажуулна уу. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ