Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Монгол Улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласны өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр нь Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан түүхэн үйл явдалтай холбоотой.

Энэ жил уг түүхэн үйл явдлын 102 жилийн ой тохиож байна.

Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Уг заалтыг 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр нэмэлтээр хуульчилж оруулсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ