Гадаадын 3646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
Монгол Улсад түр хугацаагаар ирэх, албан болон хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хүсэлтийг үндэслэн гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгож, 10,680 иргэнд зохих ангиллын виз олгожээ. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны аравдугаар сард виз олгохоос татгалзах үндэслэл болсон хугацаа дуусаагүй, бичиг баримтын бүрдэл дутуу, албадан гаргасан хугацаа дуусаагүй зэрэг шалтгаанаар 301 иргэнд виз олгохоос татгалзсан байна. Түүнчлэн 1,919 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу 5,562 гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл шинээр олгож, 1,565 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу 6,656 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ.
Мөн энэ оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад 131 улсын 50,926 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байна. Тэдгээрийн 34,109 буюу 67 хувь нь хөдөлмөр эрхлэх, 6,238 нь хөрөнгө оруулах, 4,278 нь суралцах, 3,098 нь гэр бүлийн, 1,736 нь цагаачлах, 855 нь хувийн бусад, 488 нь албан, 124 нь шашны зорилгоор оршин сууж байна.
Улсын харьяаллаар нь авч үзвэл БНХАУ, БНЭУ, ОХУ, БНСУ, Бангладеш улсын иргэд дийлэнх хувийг эзэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ