Б.Баатархүү: БЗД-ийн 26, 36-р хорооны 269 камерт үзлэг хийж, сураггүй алга болсон эмэгтэйн маршрутыг тогтоосон

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2026.11.11/ эрэн сурвалжлах ажлын чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын байранд мэдээлэл өглөө. 

БЗД-ийн Цагдаагийн I хэлтсийн дарга, Хурандаа Б.Баатархүү, 2026 оны 10-р сарын 29-ний 19.00 цагийн үед иргэн А Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрээс гарч яваад, гэртээ ирэхгүй байна гэсэн дуудлагыг ар гэрийнхнээс нь 30-ны 15.40 цагт Цагдаагийн байгууллагад өгсөн.

Гомдлын дагуу уг иргэнийг эрэн хайх ажиллагааг өнөөдрийг /2026.11.11/ хүртэл тасралтгүй явуулж байна.  Иргэн А 26-р хорооны нутаг дэвсгэрээс гарч, нийт 2.6 км явган явсан нь камерын бичлэгээр тогтоогдсон.

Тухайн иргэний явсан зам дагуу 26, 36-р хорооны нутаг дэвсгэрийн 269 камерт үзлэг, шалгалт хийж иргэний хамгийн сүүлд явсан маршрутыг тогтоосон. Хамгийн сүүлд Дүнжингаравын замын урд талын Чухаг хотхоноос гарч, Шинэ зуун айл чиглэлд явсан байна.

Хамгийн сүүлийн камер нь 500 метрээс татсан бөгөөд түүнээс цааш задтай талбай буюу аж ахуйн нэгж, айл өрхгүй, камергүй бүс рүү орсон. 

Ингээд бид тухайн иргэний явсан байж болзошгүй газрууд, хамгийн сүүлд бичигдсэн камерт бичигдсэнээс хойших цаг минутад туайн орчмоор явсан 216 тээврийн хэрэгслийг олж тогтоон гэрчийн мэдүүлэгч авч байна. Зарим машин нь хөдөө орон нутаг руу явсан, заримынх нь утас холбогдохгүй гэх мэтчилэн, НЦГ-ын дэд даргаар ахлуулсан баг тасралтгүй ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэл таван удаагийн 1150 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй самналт хийсэн.  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Туул гол хүртэл самналт хийсэн. Өнөөдөр мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс 500 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Улиастайн гүүр хүртэл самналт хийж, буцаад самнаж байна. Дрон, эрэлч нохойтой ажиллаж байна. Ажлын хэсэг өдөр, шөнөгүй ажиллаж байна. 

Тухайн бүсээр явсан тээврийн хэрэгслийн жолооч нараас гэрчийн мэдүүлэг авч, ач холбгдолтой мэдээллийг илрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа тул зөвөөр ойлгоорой. 10-р сарын 30-ны 00.00 цагаас хойш Шинэ зуун айл төв орчмын замаар зорчсон иргэд гэрчийн мэдүүлэг өгөхийг хүсэж байна. Ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэлж авна гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ 7 хоногт Монгол Улсад
Уржигдар 07 цаг 20 мин

Энэ 7 хоногт Монгол Улсад
Уржигдар 07 цаг 20 мин