Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг хэлэлцэнэ
Эдийн засгийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 15:00 цагаас эхлэх товтой байна.
Өнөөдрийн хуралдаанаар, Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх юм. Тодруулбал, Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ