Шилдэг, залуу судлаачдад 5-10 сая төгрөгийн тэтгэлэг олгов
Байгалийн ухааны залуу эрдэмтдийн холбооноос МЗЭХ, ЭЗХЯ, ШУА, ШУТС-гуудтай жил бүр хамтран зохион байгуулдаг Монголын залуу судлаачдын оюуны олимп гэж нэрлэгддэг БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАРЫН ХҮРЭЛТОГООТ-2026 эрдэм шинжилгээний хурал өчигдөр болов.
Энэ жилийн Хүрэлтогоот 2026 эрдэм шинжилгээний хурлын байгалийн ухааны салбар хуралдааны II шатад 15 илтгэл шалгарчээ. Аман илтгэлээ хэлэлцүүлэн дараах судлаачид шагналт байруудад шалгарсан байна.
ТЭРГҮҮН БАЙР-ЭЗХ-ИЙН САЙДЫН 10 САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ:
Т.Халиунаа, ШУА-ийн Биологийн хүрээлэн, “Anti-inflammatory effects of Rhaponticum uniflorum (L.) DC. extracts in LPS-stimulated macrophages and DSS-induced colitis” сэдвээр
ДЭД БАЙР-ЭЗХ-ИЙН САЙДЫН 10 САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ:
Л.Дагзинмаа, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн, "Determining Focal Depths of Mongolian Earthquakes at Teleseismic Distances: Reliability, Uncertainties, and Implications" сэдвээр
III БАЙР- ШУА-ийн ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 5 САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ:
Б.Батбилэг, ШУА-ийн Биологийн Хүрээлэн, "Endophytic Bacteria Associated with the Endangered Mongolian Endemic Adonis mongolica Simonovich: Taxonomic Diversity and In Vitro Functional Traits" сэдвээр
Мөн Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоотой хамтран ажилладаг байгууллагууд эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа залуу судлаачдаа дэмжжээ. "Монхимо", "Занаспекс", Технологийн инкубатор, Доктор Наранчимэгийн Математикийн мэргэжил нэгтний шагнал болон МУИС-ийн ФЭ-2008 оны төгсөлтийн Физикийн мэргэжил нэгтний нэрэмжит шагналуудыг тус тус залуу судлаачдадаа гардуулав.
Эх сурвалж: БУСЗЭХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ