Энэ 7 хоногт Монгол Улсад

2026 оны 11 дүгээр сарын 9-15-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Улаанбаатарт:

11 дүгээр сарын 9-нд: Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Их Засаг хуулийн 820 жилийн түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Их засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг  Төрийн ордонд зохион байгуулна.

11 дүгээр сарын 9-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

11 дүгээр сарын 9-нд: ЮНЕСКО-гийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт ГХЯ-нд болно.

11 дүгээр сарын 10-нд: Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн.

11 дүгээр сарын 10-нд: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно.

11 дүгээр сарын 10-17-нд: Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Д.Нацагдоржийн өвөөр аялах долоо хоног” Улаанбаатар хотын нийтийн номын санд болно.

11 дүгээр сарын 10-нд: Энх тайван, хөгжлийн төлөөх дэлхийн шинжлэх ухааны өдөр.

11 дүгээр сарын 10, 11-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

11 дүгээр сарын 11-нд: “Монгол бахархал-Монгол бичиг” Монгол бичгийн уран бүтээлийн үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нийтийн хүртээл болно.

 

11 дүгээр сарын 11-нд: “Норсон зүрх” мюзикл UG Palace-д болно.

11 дүгээр сарын 11-12-нд “үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг эрх зүйн мэдлэг, олон талт яриа хэлэлцээрээр бэхжүүлэх нь” сэдэвт сургалт, дугуй ширээний ярилцлага хэвлэлийн хүрээлэнд болно.

11 дүгээр сарын 12-нд: “Д.Нацагдорж судлалын хөгжлийн үе шат: Баримт бичгийн үнэ цэн” лекц уулзалт Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болно.

11 дүгээр сарын 12-нд: ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны онол, арга зүй, дотоодын болон олон улсын туршлага сургамжийн талаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

11 дүгээр сарын 12-нд: “Тэнгэрийн элч Тэмүүжин” жүжгийг Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна.

11 дүгээр сарын 12, 13-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11 дүгээр сарын 13-нд: Жорж Оруэлл ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн "Амьтны ферм" метадрамын жүжгийг Тусгаар тогтнолын ордонд тоглоно.

11 дүгээр сарын 14-нд: Олон улсын соёлын өв хөрөнгийг хууль бус хил дамнуулахын эсрэг өдөр.

11 дүгээр сарын 14-нд: Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Симфони оркестр дэлхийн сонгодог хөгжмийн гайхамшигт бүтээлүүдийг “CLASSIC NIGHT” тоглолтоороо толилуулна.

-"Соёлын бүтээлч сар-2026" сарын аяныг "Монгол бахархал" уриан дор 11 дүгээр сарын 1-30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.

-МСНЭ-ээс жил бүр зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүдийг тодруулах “ГАН ҮЗЭГ-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт 11 дүгээр сарын 5-наас арванхоёрдугаар сарын 5-ныг хүртэл явагдана.

 

Орон нутагт:

11 дүгээр сарын 12-нд: Орхон аймгийн “CuMo Arena”-д Төрийн соёрхолт, МУГЖ Д.Болд “Хайрын хүч” тоглолтоо толилуулна.

11 дүгээр сарын 12-нд: Орхон аймгийн “CuMo Arena”-д хүчит 128 бөхийн барилдаан болно.

11 дүгээр сарын 14-нд: Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд “Найрамдал” сангийн аж ахуй байгуулагдсаны түүхт 50 жилийн ой, Монгол Улсын даян аварга Б.Орхонбаярт хүндэтгэл илэрхийлэх улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан болно.

-Сэлэнгэ аймагт “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Хилийн чанадад:

11 дүгээр сарын 9-нд: АНЭУ-ын Абу Даби хотод Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн болно. 

11 дүгээр сарын 13-нд: АНУ-ын Техас мужид МУГТ Э.Цэндбаатар ээлжит тулаанаа хийнэ.

11 дүгээр сарын 13-ныг хүртэл: Сенегалын нийслэл Дакар хотноо Залуучуудын Олимпын наадам болно.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

 

-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ