ӨНӨӨДӨР: “Монгол бичиг-Монгол бахархал” бүтээлийн үзэсгэлэнг нээнэ
Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
11:00 цагт: Монгол Улсын Төрийн шагналт зураач, судлаач, багш Б.Пүрэвсүхийн “Мөнгөн мод” хэмээх түүхэн үнэ цэн бүхий бүтээлийн анхны хэвлэмэл хуулбарыг Б.Пүрэвсүх сангаас “Чингис хаан” үндэсний музейд хандивлах ёслол болно.
11:40 цагт: “Монгол бичиг-Монгол бахархал” бүтээлийн үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нийтийн хүртээл болно.
11:40 цагт: Нөмрөгийн дархан цаазат газрын амьтдыг өвөлжүүлэх ажлыг эхлүүлсэн ажлын явц, цаашдын төлөвлөгөөний талаар нутгийн иргэдээс “Халх нөмрөг нутгаа сэргээе” холбоотой хамтран “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
-“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг эрх зүйн мэдлэг, олон талт яриа хэлэлцээгээр бэхжүүлэх нь” сэдэвт сургалт, дугуй ширээний ярилцлага хэвлэлийн хүрээлэнд болно.
-Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Д.Нацагдоржийн өвөөр аялах долоо хоног” Улаанбаатар хотын нийтийн номын санд болж байна.
-"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Орон нутагт:
Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 19-нийг хүртэл гарна.
-Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “Бий контемпорари” арт галерейд энэ сарын 29-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Сенегалын нийслэл Дакар хотноо Залуучуудын Олимпын наадам энэ сарын 13-ныг хүртэл болно.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.
-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ