Т.Даваадалай нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо. Хэлэлцүүлгийн эхэнд шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээн авахаас татгалзсан юм.
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэлээ.
Т.Даваадалай болон түүний төрсөн дүү Т.Мөнхдалай мөн А.Ербол, Н.Билгүүн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан. Өнгөрсөн долоо хоногт ЦЕГ-аас өгсөн мэдээллээр НЗД-ын орлогч асан Т.Даваадалай нь “Шинэ тойрог зам" төслийн ТЭЗҮ, зураг төсвийн 16.9 тэрбум төгрөгийн өртөгтэй тендер сонгон шалгаруулахдаа өөртэй нь хамаарал бүхий гурван этгээдтэй хамтран хууль бусаар шалгаруулсан нөхцөл байдал тогтоогдсон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ