ӨНӨӨДӨР: “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг нээнэ

Өнөөдөр болох үйл явдал

Улсын бүртгэлийн ажилтны өдөр тохиож байна.

09:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

09:30 цагт: Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуульд болно.

10:00 цагт: “Хил хамгаалах байгууллагад эрүү шүүлтээс ангид байх хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт”-ын нээлт Хил хамгаалах ерөнхий газрын “Генерал” танхимд болно.

11:30 цагт: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад хамтран ажиллах урилга хүргүүлэх тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:40 цагт: “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” архивын баримт, гэрэл зураг, ном бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын театрын музейд болно.

-"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.

Орон нутагт:

Архангай аймгийн АРА Арена цогцолборт Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн залуучуудын төлөөлөл оролцсон “Хангайн бүсийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бүсийн өдөрлөг” болно. 

Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн:

-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 19-нийг хүртэл гарна. 

-Уран бүтээлч, урлаг судлаач Ө.Ирмүүний “Босоо, хөндлөн” гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “Бий контемпорари” арт галерейд энэ сарын 29-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад:

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.

-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна. 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ