Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болохоор товлогджээ
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа.
Тодруулбал, прокуророос Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн аравдугаар сарын 27-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон ч шүүх хурал өмгөөлөгчийн хүсэлтээр тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргаагш буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр болохоор товлогдсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ