“Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр олгох” өргөдлийг өнөөдөр 14.00 цагаас хэлэлцэнэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо өнөөдөр 14.00 цагаас хамтран хуралдана. Хуралдаанаар Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг /Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай/ хэлэлцэх юм.
Өнгөрсөн долоо хоногт дээрх өргөдлийг хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан.
Сануулахад, иргэн Х.Оюунбилэг дээрх өргөдлийг санаачилж богино хугацаанд 100 мянгаас дээш санал авч улмаар ХЗБХ, ӨБХ-нд өргөдлийг шилжүүлсэн.
Төрийн тэргүүн үүн дээр дөрөөлж, “Байгалийн баялгийн эхний хишгийг иргэдийн дансанд олгох нь зөв” гэж үзэн, Засгийн газарт чиглэл өгсөн. Одоогоор Баялгийн сангийн хуулийн өөрчлөлтийг хэзээ өргөн барих нь тодорхойгүй байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ