Ш.Энхийн-Од эх орныхоо нэрийн өмнөөс хүчээ сорино
АНУ-ын NBA G League-ийн Osceola Magic багт тоглож буй Шаравжамцын Энхийн-Од эх орондоо ирж, Монгол Улсын шигшээ багтаа нэгдлээ.
Тэрбээр FIBA Asia Cup 2029 тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар раунд буюу Round 2-ын тоглолтуудад эх орныхоо нэрийн өмнөөс хүчээ сорих юм.
Монголын шигшээ баг 11 дүгээр сарын 26–29-нд Улаанбаатар хотын М Банк Аренад Индонез, Хонконг, Малайзын шигшээ багтай өрсөлдөнө. Тоглолтууд 19:00 цагт эхэлнэ.
Монголын шигшээ баг түүхэндээ анх удаа урьдчилсан шатны 24 багийн нэгээр шалгарсан бөгөөд одоо дараагийн шатанд амжилтаа ахиулахын төлөө өрсөлдөж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ