ОХУ-д ажилд зуучлах нэрээр иргэдийг цэргийн гэрээнд гарын үсэг зуруулжээ

ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх зар, мэдээлэл түгээж, Монгол Улсын иргэдийг хуурч мэхлэх замаар гадаад улсын зэвсэгт хүчинд элсүүлэх, цэргийн ажиллагаанд татан оролцуулах эрсдэлтэй нөхцөл байдал бүртгэгдэж байна.

Тодруулбал, цахим орчинд “Тээврийн жолооч”, “Тогооч”, “Харуул хамгаалалтын ажилтан” зэрэг ажлын байр санал болгож, сарын өндөр цалин, нэг удаагийн урамшуулал, байр, хоол болон иргэншил олгох нөхцөл амлан иргэдийг бүртгэж, ОХУ-ыг зорихыг санал болгож байгаа аж.

Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, ийм зарын дагуу ОХУ-ыг зорьсон Монгол Улсын иргэд цэргийн тусгай ажиллагаанд оролцох гэрээнд гарын үсэг зурсан тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор тус гэрээнд гарын үсэг зурсан 10 орчим иргэний мэдээлэл яаманд ирсэн бөгөөд зарим иргэнийг эх оронд нь буцаах арга хэмжээ авчээ.

Иймд иргэдийг цахим орчинд түгээгдэж буй баталгаагүй, өндөр цалин амласан ажлын зарын үнэн зөвийг нягталж, гэрээний нөхцөл, агуулгыг бүрэн ойлголгүйгээр аливаа баримт бичигт гарын үсэг зурахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ 7 хоногт Монгол Улсад
Өчигдөр 07 цаг 43 мин

Энэ 7 хоногт Монгол Улсад
Өчигдөр 07 цаг 43 мин