Дорнодод үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин нас баржээ

Дорнод аймаг дахь Хилийн цэргийн ангид үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин, дэд ахлагч А аравдугаар сарын 6-нд Улсын гуравдугаар төв эмнэлэгт нас баржээ. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа.

Талийгаач 2026 оны аравдугаар сарын 2-нд гэнэт ухаан алдаж, биеийн байдал нь хүндэрсэн тул ангиас томилогдсон эмнэлгийн бүлэг сумын болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж, яаралтай тусламж үзүүлсэн байна.

Улмаар аравдугаар сарын 3-нд нисдэг тэргээр Улаанбаатар хотод авчирч, Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтүүлэн эрчимт эмчилгээ хийлгэсэн ч аравдугаар сарын 6-нд нас баржээ.

Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр талийгаач тархинд цус харвасны улмаас нас барсан бөгөөд гадны нөлөөгүй, цусанд нь согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн бодис илрээгүй болохыг тогтоосон байна.

Харин уг асуудлыг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ 7 хоногт Монгол Улсад
Уржигдар 07 цаг 43 мин

Энэ 7 хоногт Монгол Улсад
Уржигдар 07 цаг 43 мин