ӨАБНУ-ын ерөнхийлөгчийг дагалдан яваа онгоцноос аюултай бодис илэрчээ

ӨАБНУ-ын ерөнхийлөгч С.Рамафосаг дагалдан яваа хүмүүсийн суусан онгоцыг Варшавын нисэх онгоцны буудалд саатуулсан тухай ӨАБНУ-ын News 24 портал мэдээлэв. Харин Польшийн эрх баригчдын мэдээлснээр уг онгоцыг аюултай бодис илэрсэн гэх шалтгаанаар нэг хоног саатуулсан байна. Фредерик Шопены нэрэмжит нисэх онгоцны буудалд газардаад саатуулагдсан уг онгоцонд С.Рамафосагийн хамгаалалтын албаныхан, сэтгүүлчид явсан аж. "Польшийн талын алдаанаас ийм нөхцөл байдал үүссэн" гэж ӨАБНУ-ын ГХЯ мэдээлсэн байна. Онгоцонд ӨАБНУ-ын төлөөлөгчдийн импортлох зөвшөөрөл аваагүй аюултай бодисоос гадна Польшийн талд урьдчилан мэдэгдээгүй хүмүүс байсан бололтой. Ямар төрлийн аюултай бодис байсан талаар тодорхой мэдээлсэнгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин