Хар салхи гурван хүний аминд хүрэв

АНУ-ын Техас мужийн Перритон хотыг дайрсан хар салхины улмаас гурван хүн нас барж, зуугаад хүн бэртэж гэмтсэн тухай NBC News мэдээллээ. Нөлөөллийн бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан ба уг хар салхи холбооны цамхагуудыг гэмтээж, чиргүүлийн зогсоолыг дайрчээ. Орон нутгийн эмнэлэг зүсэгдсэнээс авахуулаад хүнд бэртсэн далаад хүнийг хүлээн авсан аж. Тус эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч Эми Марруфо "Хүнд гэмтсэн хэдэн хүнийг өөр эмнэлэгт аваачсан" хэмээн мэдэгдсэн байна. Харин орон нутгийн удирдлагууд хохирлын хэмжээг тооцож байж, хар салхины хүчийг үнэлэх боломжтойг тэмдэглэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ