Испанийн шигшээ баг Үндэстнүүдийн лигд түрүүллээ

Испанийн шигшээ баг Үндэстнүүдийн лигд түрүүллээ Европын хөл бөмбөгийн холбооноос зохиосон Үндэстнүүдийн лиг испаничуудын ялалтаар өндөрлөв. Тэд аваргын төлөө Хорваттай тоглоод, үндсэн болон нэмэлт цаг 0:0-ээр дуусаж, 11 метрийн торгуулийн цохилтоор 5:4-өөр хожлоо. Хорватын 25 настай хагас хамгаалагч Л.Майер торгуулийн цохилтоо алджээ. Олон улсын тэмцээний тав дахь түрүү нь энэ бөгөөд тэд тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд 1964, 2008, 2012 онд түрүүлж, 2010 онд дэлхийн аварга болсон аж. Ийнхүү Испанийн шигшээ баг сүүлийн 11 жилд анхны цомоо хүртсэн юм. Нидерландыг 3:2-оор хожсон италичууд хүрэл медаль авав. Үндэстнүүдийн лигийг гурав дахиа зохиосон нь энэ агаад анхныхад нь 2019 онд Португал, уржнан Франц түрүүлсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин