“Парис 2024” Олимпын наадмыг зохион байгуулах хороонд нэгжлэг хийж байна

Францын цагдаа нар “Парис 2024” наадмыг зохион байгуулах хорооны төв байранд нэгжлэг хийжээ. Одоогоор шалгалт үргэлжилж байгаа ба зохион байгуулагчдын зүгээс нэгжлэг явуулахад бүрэн хамтарч буйгаа мэдэгдэв.

Зохион байгуулах хороог барилгын гэрээ болон төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан гэх шалтгаанаар шалгаж байгаа аж.

Уг шалгалт нь Олон улсын олимпын хороо, гүйцэтгэх зөвлөлийн хэлэлцүүлэгтэй давхацсан. Төв байрнаас гадна холбогдох байгууламжуудыг ч шалгаж байна. Энэ нь зохион байгуулагч хороог шалгаж буй анхны тохиолдол биш юм.

Наадмын нийт төсөв 9.62 тэрбум ам.доллар болсон ба үүнээс дэд бүтэц дангаараа 4 гаруй тэрбумыг эзэлж байна. Наадмын гол бүтээн байгуулалтууд нь Олимпын хотхон болон Парисын хойд хэсэгт орших усан сан аж.

“Парис 2024” долоодугаар сарын 26-аас наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилж, тус сарын 28-аас Паралимпийн наадам эхэлнэ.

Эх сурвалж: Ройтерс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин