К.Роналдугийн ачаар португалчууд хожив

К.Роналдугийн ачаар португалчууд хожив Хойтон Германд болох хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны "J" хэсгийн дөрөвдүгээр тойрогт Португалын шигшээ баг Исландыг 1:0-ээр хожжээ. Тоглолтын цорын ганц гоолыг Португалын шигшээгийн ахлагч, 38 настай К.Роналду 90+1 дэх минутад оруулсан аж. Үндэсний шигшээ багтаа 200 дахиа тоглосон тэрээр ийм өвөрмөц үзүүлэлтийн анхны эзэн болсон юм. Удаад нь Кувейтын Бадр Аль-Мутава 196 тоглолтоор бичигдэж буй. Мөн К.Роналду шигшээгийнхээ бүрэлдэхүүнд тоглохдоо 123 гоол оруулаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин