NBA Draft 2023: Виктор Вембаньяма Сан Антонио Спурст драфтлагдлаа

NBA-ын 2023 оны Draft Нью Йорк хотын Barclays Center-т боллоо. Драфтын яриа гарснаас хойш мэргэжилтнүүдийн таамагласан ёсоор Франц залуу Виктор Вембаньяма драфтын нэгдүгээр сонголтоор Сан Антонио Спөрс багт сонгогдов.

2 метр 24 см өндөртэй, 19 настай тэрээр нэрээ сонсоод баярын нулимс унагасан бөгөөд "Энэ мөчийг би бүх л амьдралынхаа турш мөрөөдсөн" гэв.

Вембаньяма бол үеийнхээ гоц авьяастнуудын нэг. Хамгаалалт, довтолгоо, шидэлт гээд бүхий л талаар чадварлаг байдал нь NBA-ын багуудын хүслэн болсон юм. Тэрээр Францын "Metropolitans 92" багт 20.7 оноо, 10.2 самбар, 3 хаалт дундажлан лигийн MVP болж багаа аварга болгосон амжилттай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин