Энэ жилийн Улсын баяр наадмаар тунасан Заанд жимни автомашин өгнө

Энэ жил улсын баяр наадмаар хаанахын хэний хүү 7-ийн даваанд тунан барилдаж даван ЗААН ЖИМНИ-гийн Эзэн Болох Болоо!

Монгол улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг Бридж Корпораци нь “Аливаа улс үндэстэн үндэснийхээ соёл, ахуй, уламжлал, ёс заншилдаа үндэслэн хөгжих нь” хамгийн зөв гэсэн үзэл баримтлалыг эрхэмлэдэг.

Ийм учраас тус корпораци нь байгуулагдсан үеэсээ эхлэн Үндэсний Бөхийн спортыг бодитой дэмжиж ирсэн билээ! Тухайлбал Бөхийн өргөөг анх барихад томоохон санхүүгийн дэмжлэг үзүүлснээс гадна “Баянзүрх хайрхны Хишиг” барилдааныг нийт 14 жил ивээн тэтгэж зохион байгуулсан байдаг.

Түүнчлэн тус корпораци нь сүүлийн 2 жил дараалан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ДОЛООГИЙН ДАВААНД ТУНАН уран мэхийг уралдуулан, хурд, хүч, бяраа гайхуулан барилдаж даван, шинээр заан болсон бөхөд “ЗААН ЖИМНИ” автомашиныг бай шагнал болгон өгдөг уламжлалыг тогтоосон бөгөөд, энэ наадам 3 дахь жил нь болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин