Шайбтай хоккейн шигшээ баг хоёр алтан медаль эх орондоо авчирлаа

Шайбтай хоккейн спортоор 12-13 насны Бамбарууш багийн хүүхдүүд хошой аварга, 10-11 Насны Дэгдээхэй багийнхан анхны аваргаа авлаа.

ОХУ-ын Улан-Үүд хотноо U10, U13 насны хүүхдийн шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Мэргэн Хоккейн Академийн "Бамбарууш" Дэгдээхэй багууд, ОХУ Улан-Үүд, Эрхүү, Ангарск, Байкалск, Краснояарскйн Металург, Рудник гээд маш хүчирхэг багууд өрсөлдсөн юм.

Монгол хүүхдүүд маань түүхэндээ анх удаа Хоккейн эх орон ОХУ-аас хошой аварга алтан медалийг нь авч ирсэн баярт үйл явдал боллоо.

Ийнхүү явахад ивээн тэтгэж, дэмжсэн Союз Восток, ХасБанк, Mobicom, Mongol Basalt Oros 3 School тус хоккейн клубын эцэг эхчүүд, багш дасгалжуулагч нарын өмнөөс түүхэн амжилтад хамтдаа байсанд талархал илэрхийлье.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин