"Вагнер"-ыг үндэслэгч  Евгений Пригожин болон ОХУ-ын БХЯ- ны сөргөлдөөн хурцдаж байна

  Оросын хувийн цэргийн компани "Вагнер"-ыг үндэслэгч  Евгений Пригожин болон Оросын Батлан хамгаалах яамны сөргөлдөөн хурцдаж байна. Зургадугаар сарын 23-ны үдэш Вагнер группын Е.Пригожин мэдэгдэл хийхдээ  “Бидэнд 25 мянган хүн байгаа бөгөөд яагаад тус улсад эмх замбараагүй байдал үүсч байгааг олж мэдэх болно. Бид энэ эмх замбараагүй байдлыг таслан зогсоох хэрэгтэй" гэсэн билээ. 

ФСБ возбудила уголовное дело на Пригожина из-за призыва к мятежу - РИА  Новости, 23.06.2023

Тэгвэл ОХУ-ын төр засгийн эсрэг зэвсэгт бослого гаргахыг уриалсан тул Е.Пригожинд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 279-р ангид заасан төрийн эсрэг зэвсэг тэмцэл өрнүүлэх гэмт хэрэг өдүүлсэн гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай Ерөнхий прокурор И.Краснов ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд өнгөрсөн шөнө танилцуулжээ.

 Болж буй үйл явдалтай холбогдуулан ФСБ, БХЯ-наас Москва болон Ростов-на-Дон хотод аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авч нэмэлт хүчийг дайчилж байна. Ростов мужид л гэхэд онц байдал зарлаж ФСБ, Омон, Росгвардийн цэргийн постууд гарч Вагнерийн цуваа ирвэл гал нээх тушаалтай зогсч байна.

Москвад ч танкууд орж ирсэн байдалтай байгаа юм.

Ш.Төр

No description available.

No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.72.240.53)
    шоронгийн хулгайч л юм билээ үхэл нь ирждээ худалдагдсан урвагч байна
    2023 оны 06 сарын 25 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (192.82.89.252)
    Аль уже ороод ирчихсэн Ростовыг эзэлчихсэн бхйна, үхлээ эрж дээ энэ Пригожин
    2023 оны 06 сарын 24 | Хариулах

Улаанбаатарт 19 хэм дулаан
Өчигдөр 09 цаг 18 мин