Төрөлт багассан тул ЯПОНЫ дунд сургууль сүүлчийн 2 сурагчаа төгсгөөд хаагджээ

Япон улсад сүүлийн жилүүдэд төрөлт эрс багасаж, хот руу нүүх залуусын давлагаа нэмэгдсэний улмаас хөдөө орон нутаг дахь дунд сургуулиуд сурагчдын хомсдолд орж, ээлж дараалан үүдээ барих болжээ. 

Ханамаки мужийн уулархаг бүсэд байрлах Юмото дунд сургууль л гэхэд сүүлчийн хоёр сурагчаа төгсгөөд өөр суралцах сурагч байхгүй тул сургуулиа хаахаас аргагүйд хүрсэн байна. "Биднийг төгсмөгц сургууль хаагдах талаар сонссон ч үнэхээр хаагдах болоход сэтгэл үнэхээр өвдсөн" хэмээн сүүлчийн төгсөгчийн нэг 15 настай Эита хэлжээ. 

Сүүлийн арваад жилийн хугацаанд Өмнөд Солонгос, Хятад, Япон зэрэг Азийн бүс нутгуудаар төрөлт багасаж байгаа нь хүүхэд өсгөх зардалтай шууд холбоотой. Японы Ерөнхий сайд Фумио Кишида хүүхдийн бодлогын төсвийг хоёр дахин нэмэгдүүлэх замаар төрөлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа бөгөөд Япон улсад жил бүр 450 бага, дунд сургууль хаагдах болжээ.

2002-2020 оны хугацаанд нийт 9000 бага, дунд сургууль үйл ажиллагаа явуулахаа зогсоожээ. 

Нэгэнт сургуульгүй болсон учраас залуу гэр бүлүүд хөдөө орон нутагт амьдрахаар нүүн ирэх нь ч багасаж байна. Тэн-Еэ тосгонд л гэхэд 5000 гаруй хүн амын ердөө 10 хувь нь 18-аас доош насны хүүхдүүд юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Өчигдөр 09 цаг 18 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Өчигдөр 09 цаг 18 мин