АНУ-ын "Абрамс" танкуудыг Польш анх хүлээн авав

"Польш улс зүүн хэсэгтээ байрлах дивизүүдэд шилжүүлэхээр төлөвлөж буй АНУ-ын ашигласан "Абрамс" танкуудыг анх удаа хүлээн авлаа" гэж Польшийн телевиз мэдээлэв. Тус улсын Үндэсний Батлан хамгаалахын сайд М.Блащак цэргийн ангиудад танкууд хүлээлгэн өгөх ёслолд оролцсон байна. "18-р механикжсан бригадын бүрэлдэхүүнд багтдаг Варшавын танкын нэгдүгээр бригадын манай багийнхан аль хэдийнэ бэлтгэгдсэн. Тэд Брестийн хаалгыг хаана" гэж ярьсан тэрээр "Абрамс"-ыг дэлхийн хамгийн шилдэг танк хэмээн нэрлэсэн аж. Эхний ээлжинд 14 танк бүхий нэг рот хүлээн авах Польшийн армид АНУ 2023 онд нийт гурван рот өөрөөр хэлбэл нэг батальон нийлүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Өчигдөр 09 цаг 18 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Өчигдөр 09 цаг 18 мин