Наадмаар ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Наадмын өдрүүдийн цагаарын урьдчилсан төлөв

Долдугаар сарын 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар,

  • 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
  • 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18…+23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +33…+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +29…+34 градус,  бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ